Мэдээлэл
Захиалга, хүргэлт, холбоо барих.
Сагснаас эхлээд гарт тань хүрэх хүртэлх зам, хүргэлтийн нөхцөл, урланд ирэх мэдээлэл.
Захиалга
Захиалга хэрхэн явагддаг вэ
- 01Сагсандаа бүтээл нэмээд захиалгын хүсэлт үлдээнэ. Нэр, утас хоёроос өөр юу ч шаардахгүй.
- 02Бүтээл тань 30 минут танд нөөцлөгдөж, QPay-ийн QR гарна — банкны аппаараа уншуулж төлнө.
- 03Төлбөр орж ирмэгц захиалга баталгаажиж, бид утсаар холбогдож хүргэлтийн цагийг тохирно.
- 04Захиалгаар оёх бүтээл 2–3 долоо хоног. Хэмжээ, өнгө, хээг урьдчилж тохирно.
Онлайн төлбөр түр ажиллахгүй үед хүсэлт болж бүртгэгдээд бид утсаар холбогдоно. Мэдээллийг тань хэнд ч дамжуулахгүй — нууцлалын нөхцөл.
Холбоо барих
Урланд ирэх, холбогдох
- Утас
- +976 XXXX XXXX
- Цахим шуудан
- sain@shidetzuu.mn
- Хаяг
- Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг
- Ажиллах цаг
- Даваа–Бямба, 10:00–19:00
Урланд ирж бүтээлээ биечлэн үзэхийг хүсвэл урьдчилж цахим шуудангаар цаг, байршлаа тохироорой — бид ихэвчлэн оёдол дээрээ сууж байдаг.
Хүргэлт
Хаана, хэдий хугацаанд
- Улаанбаатар
- Үнэгүй, 1–2 өдөр
- Орон нутаг
- Унаагаар, 3–5 өдөр
- Гадаад улс
- Тохиролцоно
Арчилгаа
Гарын мөр, гэмтэл биш
Бүтээл бүр гараар оёгддог тул хоёр эдлэл яг адилхан гардаггүй. Өнгө, хээний бага зэргийн ялгааг гэмтэл гэж үзэхгүй.
Торгон эдлэлийг хуурай аргаар цэвэрлэнэ. Нойтон болон угаалгын нунтаг хэрэглэхгүй.